Монгол Аура

Харах - Сахиусны өрөө

2012 оны 02-р сарын 03 Нийтэлсэн Админ

Нүглээ наминчилж, сэтгэлээ ариусгах энэ өргөөнд  Балданлхам бурхан, 10 хангал сахиус /Дамдинчойжоо, Лхам, Жамсран, Очирваань, Гонгор, Ямандаг, Шалши, Цамба, Намсрай, Гомбо/, Гоо Марал бурхан, Лусын Бурхан, Бурхан багш зэрэг равнайлагдаж амилсан бурхад байх бөгөөд Доржшүгдэн бурхан нь хар цагаан хэл амыг зайлуулж өгч атаа жөтөө хорлолыг арилгаж өгнө. Харин Лусын бурханаасаа уул ус, газар шороогоо аргадан гуйж, Гоо марал бурханаас үрийн заяагаа дуудаж, ханийн тэнгэрийн заяагаа шившин, Бурхан багш 10 хангал сахиусандаа ажил амьдрал, зовлон эмгэг, мөнгө төгрөг бүхий л зүйлээ даатган хүслээ шивнэж залбирах өргөө юм.

 Дэлгэрэнгүй»

5 Хишгийн Даллагыг авах гэж байна.

2012 оны 02-р сарын 03 Нийтэлсэн Админ


2012 оны 2-р сарын 12-нд Улаанбаатар Паласт Монгол Ауоа энергийн төвийн тэргүүн Б.Сарандаваагийн энэ оны эхний лекц эхлэж байна. Уг лекц нь урьд урьдын арга хэмжээнүүдээс ихээхэн онцлогтой болох юм. Учир нь уг билэгт сайн өдөр 5 ХИШГИЙН ДАЛЛАГА авах бөгөөд энэ нь Мөнгөний даллага, Намсрайн даллага, Гонгорын даллага, Буян хишгийн даллага, Өлзий хутгийн даллага юм. Даллага гэдэг нь далалж дуудаад, тогтоогоод дэлгэрүүлэхийг хэлж байгаа юм. Сүсэгтэн олон та бүхнийг бидний зохион байгуулах лекцэнд хүрэлцэх ирэхийг урьж байна. Лекцэнд ирэхдээ Даллагын уут, хэрэглэдэг түрийвчтэйгээ ирнэ. Утас: 88072121, 88092121, 98042121

ЭНЕРГИЙН ЭМЧИЛГЭЭ

2012 оны 01-р сарын 11 Нийтэлсэн Админ
Манай энергийн эмчилгээний тасаг нь хавдартай, харшилтай, төрөлхийн гажилттай, стрест орсон, нойргүйдэл, эд эрхтэн системийн энергийн алдагдалд орсон хүмүүст үр дүнгээ өгсөөр байна. 404 нэр төрлийн өвчнийг анагаах Дорнын болон Уламжлалт анагаах ухаан, бариа засал, зүү төөнүүр, орчин үеийн програмчлагдсан физик эмчилгээний аппаратуудаар бүх төрлийн өвчинг анагааж үйлчилнэ. Далайн давс зэсийн урвалт аппаратаар архи, тамхи, тариа бусад хордлогуудыг тайлж, Берилл болон Маргад эрдэнийн чулуут халуун төөнүүр, 1008 цэгэн зүү төөнүүр, хөл гарын цэгэн бариа, Ултра болон Инфра Лазер туяат эмчилгээ, олон ургамалд дэвтээж гаргасан ясан зэрлэг үхрийн эврээр хийх Гуаша массаж – хийн суваг, Хийн даралтад аппаратны хөл гар нурууны массаж, Өрнийн уламжлалт анагаах ухааны Халуун чулуун массаж, Цэгэн ба соронзон Бумба, Шарлага зэрэг эмчилгээг өөрийн судалгаа шинжилгээний ажлын үндсэн дээр хийж байна. Эдгээр эмчилгээ нь дараах өвчин зовиуруудад хийгдэнэ:
 Дэлгэрэнгүй»

Хүртэх - Сувдны өрөө

2012 оны 01-р сарын 11 Нийтэлсэн Админ

Дорнын ард түмэн эрт дээр үеэс сувдыг гоёл чимэглэлд хэрэглэхээс гадна анагаах ухаанд ашиглаж байжээ. Сувд нь хүний биеийн дархлааны энергийг тэтгэж байдаг энергийг түгээдэг хэмээн нотолсон байдаг. Учир нь сувдыг амьд организм бий болгож байдаг. Хүний дархлааг тэтгэгч, энерги ялгаруулагч хүрд нь хоолойн дээр байрладаг. Тиймээс сувдыг эрт дээр үеэс хүзүүндээ зүүн хэрэглэсээр иржээ. Мөн сувдыг зорон анагаах ухаанд ашигладаг байжээ.

Манай төв нь сувдны өрөөг тусгайлан бэлдэж далайн гүн ёроолд буй мэт сэтгэгдэл төрүүлэм эргэн тойрон усан цэнхэр хана, далайн ёроол мэт шалан дээрх хясаа, хясаандаа нуугдсан сувд зэргээр тохижуулан 7-н хаш чулуун бадар аягаар далайн ёроолд дуугарах дуу авиаг гарган 7 хүрдний энергийн давтамжийг сэргээж идэвхижүүлж өгч энергийг нөхдөг.

Амтлах- Хүчилтөрөгчийн өрөө

2012 оны 01-р сарын 11 Нийтэлсэн Админ
Ханын дагуу ой шугуйг санагдуулам ногоон хус, газраар халиурах ногоон зүлэг, цэлмэг тэнгэрийг санагдуулам тааз зэргээр тохижуулж амьд байгалийг 4улиралд хэзээ ч харж мэдэрч болохоор тохижуулж усан хана, азон, хүчилтөрөгчийн хий, Зандан модны үнэрт уур гаргаж голын хоржигнох чимээнд зүлгэн дээр суун шувуудын жиргээнд хүчилтөрөгч, азоны хийгээр амьсгалж усан болор дэртэй чулуун орон дээр хэвтэж уушгаар хүчилтөрөгч авч чаддаггүй дотор эрхтэн системд хүчилтөрөгчийн коктейль амталж энерги нөхөн алжаал тайлах өргөө юм. Ингэж хүчилтөрөгчөө нөхсөнөөр судасны үйл ажиллагаа, тархи толгой, зүрх уушиг ходоод гээд бүхий л эрхтэн системийн үйл ажиллагаа сэргэнэ.
 Дэлгэрэнгүй»

Сонсох- Аура видийн өрөө

2012 оны 01-р сарын 11 Нийтэлсэн Админ

Хүний 7 хүрдийг цочроож, сэргээж өгч энерги нөхөх энэ өргөө нь Монголын 21 аймаг, Дэлхийн ихээхэн энерги ихтэй улс орнуудаас авч ирсэн мод, чулуу, элс, шороо зэргээр тохижуулсан ба Бадар аяганы 7 өөр төрлийн аялгуугаар 7 хүрдийг тань сэргээж өгдөг. Шалыг Өмнөговийн Хонгорын элс, Дорноговийн Хамрын хийдийн элс, Өвөрхангайн элсэн тасархайн элс зэрэг Монголын бүх говийн их энергитэй газрын элс байхаас гадна 21 аймгийн чулуу, мод, зөн, шороо үнэт чулуу болох Бадмаараг, Алмаз, Усан болор, утаат болор, Хаш, Хув, Гартаам, Мана, Сувд шүр, Гантиг зэрэг хүнд сайн энерги түгээдэг бүхий л чулууг цогцлоон бүтээсэн байна. 7 хүрдний дагуу тохирсон энерги түгээгч чулуу байрлуулсан чулуун орон дээр хэвтүүлэн энерги өгөх юм.

 Дэлгэрэнгүй»

Үнэрлэх - Усан заслын өрөө

2012 оны 01-р сарын 11 Нийтэлсэн Админ

Энэ өргөө нь Дуншаагийн 35 бурхны өмнө өөрийгөө даатгаж 3 үйлийн үр болох бие хэл сэтгэлээр үйлдсэн үйлийн үрээ арилгах зорилгоор хас эргүүлэг, гурвалжин, хүний биеийн 7 хүрдний дагуу байрлуулсан усан тахил өргөж засал хийх юм. Хас эргүүлэгтэй гурвалжилж байрлуулсан усан тахил нь хүн ба усны энергийг зөв голдиролд оруулах ба гурвалжин дүрс нь хүний сайн энергийг тогтоож, гаднаас муу энерги авхуулдаггүй. Усан засал хийснээр үйлийн үрээ нимгэлж, бие хэл сэтгэлээ ариусгах юм.

Усан тахилын өрөөнд орондоо 1 хүн нэг удаагийн малгай 1, маск 1, жижиг цэвэр ус 1
 Дэлгэрэнгүй»

ЭНЕРГИ НӨХӨХ 5 ӨРӨӨ

2012 оны 01-р сарын 11 Нийтэлсэн Админ
Хүн энергийг алддаг шигээ нөхөж авч байдаг. Ингэхдээ 5 мэдрэхүйгээрээ /харах, сонсох, амтлах, үнэрлэх, хүртэх/ энергиэ авдаг. Жишээ нь: хүн ихэвчлэн байгаль дэлхийгээсээ энерги авдаг. Хүн байгалийн сайхныг харах, амттай юм идэх, сайхан үнэртэн үнэрлэх, сайхан аялгуу сонсож сайхан зүйлийг бие мах бодиороо мэдэрч энергиэ нөхөх нь илүү үр дүнтэй байдаг нь батлагдсан зүйл. Тэгвэл манай академи нь та бүхний энерги, гэрлэн бүрхүүл буюу аураг нөхөх, сэргээх 5 өрөөгөө танилцуулж байна. Дэлгэрэнгүй»

ЭНЕРГИ ТОДОРХОЙЛОХ, ОНОШЛОГОО

2012 оны 01-р сарын 11 Нийтэлсэн Админ
Хүн өөрийн гэсэн аура буюу гэрлэн бүрхүүлтэй байдаг. Энэ нь хүн хүнийх өөр өөр өнгөтэй байдаг бөгөөд бид эрт дээр үед нэг нэгийнхээ гэрлэн бүрхүүлийг олж хардаг байсан бол одоо энгийн нүдээр харах чадваргүй болсон. Харин үүнийг орчин үеийн дэвшилтэд програмчлагдсан технологиор бидэнд тодорхойлон харуулах боломжтой болсон.  Дэлгэрэнгүй»

ЗАСАЛ НОМ

2012 оны 01-р сарын 11 Нийтэлсэн Админ
Манай төвөөр та бүхэн жил орсон, мэнгэ голлосон, хагацлын үүд нээгдсэн, хар цагаан хэл ам, газар лусын хорлол, ажил төрөл нь бүтэхгүй, мөнгө төгрөг тогтохгүй, гэр бүлийн салалт, онош нь олдохгүй өвдөх зэрэгт дараах засал ном хийлгэж болно. Үүнд: 
 Дэлгэрэнгүй»

СУДАЛГАА ЗАН ҮЙЛ

2012 оны 01-р сарын 11 Нийтэлсэн Админ

Манай бүх үйл ажиллагаа судалгаа шинжилгээ хийсний үндсэн дээр явагддаг.

Бид хүн төрөлхтний соёл иргэншилд хүндтэй нэмэр оруулан 40000 гаруй хүнд био энергийн засал 25003 хүнээс нийгмийн идэвхи, харилцаа, дотоод энергийн судалгаа 2500 хүнд дотоод энергийн засал хийж эрүүлжүүлсэн (золигт гаргах засал). 314 маш хүнд өвчтэй хүний энергийг амьтанд шилжүүлж (ямаанд) засал хийж эрүүлжүүлсэн(эрлэг номуун хааны засал). Эрдэм шинжилгээний 37 шилдэг бүтээлийг хүний гэрлэн бүрхүүл, дотоод энерги сүнс судлалын чиглэлээр туурвин гаргасан.


1993-421хүн

1994-2574 хүн

1995-2970 хүн

1996-3482 хүн

1997-3709 хүн

1998-4397 хүн

1999-4585 хүн

2000-5149 хүн

2001-6246 хүн

2002-7791 хүн

2003-7986 хүн

2004-7994 хүн

2005-8078 хүн

2006-8112 хүн

2007-8138 хүн

2008-8789

2009-9121 хүн

2010 оны 10 сар хүртэл 5893 нийт 105435 хүн.

1993-2010 оны 10 сар хүртэл дуустал давхардсан тоогоор 105435 хүнд сэтгэл зүйн клиник судалгааг хийсэн ба хувь хүний төрсөн он сар өдөр, гарын алганы хээгээр хүний одоо, ирээдүй, өнгөрсөн бүх амьдралыг үзэж, энерги нөхөх энергийн эмчилгээ засал хийсэн.

2000-2004 он хүртэл 2500 хүн дээр статистик судалгаа хийсэн. Судалгааны арга зүйг сонгон авсан үндэслэл: Бидэнд хандаж байгаа үйлчлүүлэгчид гэж хэн бэ? гэдгийг 2000 оноос хойш судлаж үзлээ. Судалгаандаа ажиглалт, анкет, тэмдэгдэл, тохиолдол судлал (анализ) асуулга зэрэг аргуудыг голлон хэрэглэсэн.

2008-2011 он хүртэл хүний гэрлэн бүрхүүлийг тодорхойлох тусгайлан програмчилсан аппаратаар оношлон Монгол хүний энергийн хэлбэр, хэмжээ, гажилт алдагдал, сэргэх чадвар зэргийг судалгаандаа оруулж үйл ажиллагаа явуулж байна.

2008 он -8721 хүн
2009 он -8878 хүн
2010 он -9023 хүн
2011 оны 5сарын байдлаар -4833 хүнд судалгаа хийгдээд байна.

ҮЙЛ АЖИЛЛАГАА

2012 оны 01-р сарын 11 Нийтэлсэн Админ

Нэрс

Тайлбар

1

Бясалгал

Манай төв нь туул гол болон, Чингэлтэй уулын хоймор бэлд, өөрийн төвд бясалгал хийдэг ба өдрийн курс, дамжаа хичээллэнэ.

2

Зурхай зурлага, үзлэг

Хүний төрсөн өдрийн хувь төөргөөр үзэж мэргэлэх ба гарын алганы хээгээр өнгөрсөн одоо ирээдүйн хувь заяа төөргийг үзнэ.

3

Энергийн оношлогоо

Энерги, гэрлэн бүрхүүл, дотоод биеийн эрхтэн системийн энергийг компьютерээр тодорхойлж оношилно.

4

Энергийн эмчилгээ

Өрнө дорнын уламжлалт бариа засал, хийн суваг нээх, хордлого тайлах, 404 нэр төрлийн өвчнийг анагаах физик эмчилгээ, энергийн сайжруулах эмчилгээ хийнэ.

5

Энерги нөхөх Хүчилтөрөгчийн өрөө

Усан оргилуурт ногоон өрөө нь Стресс тайлж, хүнд дутагдаж буй хүчилтөрөгчийг нөхнө. Хүчилтөрөгчийн коктейлээр үйлчилж, хүний гэрлэн бүрхүүлийг сайжруулагч үнэртэн уураар утаж таныг хүчилтөрөгчийн хийгээр амьсгалуулна.

7

Энерги нөхөх Усан тахилын өрөө

Хүн бие, хэл, сэтгэлээр үйлдсэн үйлийн үрээ арилгаж, Дуншаагийн 35 бурханд залбирч, усан тахил өргөн бие, хэл, сэтгэлээ ариусгах ариун өргөө.

8

Энерги нөхөх Сахиусны өрөө

Нууц тарнийн сахиус, Гоо марал зэрэг бурхан сахиусанд залбирч хүслээ шившлэх өргөө.

9

Энерги нөхөх Сувдны өрөө

Дорнын уламжлалт

10

Энерги нөхөх Аура видийн өрөө

Хүний энергийг тэтгэгч 7 хүрдээр аураг нөхөн сэргээх өргөө.

12

Засал ном

Од гариг эрхсээс хамаарсан, гадны нөлөөлөл, суудал жил мэнгэ салгах, хагацлын үүдийг хаах, гарлагын үүдийг хаах, айл гэрийн гал голомт тахих зэрэг 64 нэр төрлийн засал ном хийж гүйцэтгэнэ.

Оношлогоо Шинжилгээ

Хүний биеийн цус, хордлогоос гарах урвалт ус, нүдний солонгон бүрхэвч болон нүд, нүүрний гоо сайхан, бүтэн биеийн арьс, үсний гэмтэл зэргийг орчин үеийн дэвшилтэд програмтай аппатаар оношилж тохирох эмчилгээ, сувилгаа, үйлчилгээг үзүүлнэ.

ТОВЧ ТҮҮХ

2012 оны 01-р сарын 11 Нийтэлсэн Админ
Бясалгал, Зурхай, Сүнс, Сэтгэл Судлалын Академи нь 1993 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд хүний зурхай зурлага, үзлэг, засал ном, бясалгал, энерги судлал, өрнө дорнын уламжлалт болон орчин үеийн оношлогоо, эмчилгээг хийж Монгол улсдаа дээрх салбарт хүч түрэн орж ирэн тэргүүлэн ажиллаж байна. Албан ёсоор Монгол Улсын Хууль Зүй Дотоод Хэргийн Яаманд 2006 онд бүртгэгдсэн ба 2009 онд өөрийн академийн дэргэдэх “МОНГОЛ АУРА” энергийн төвийг үүсгэн байгуулж 2000 оноос хойш гадаад харилцаагаа өргөжүүлэн 9 орны 14 байгууллагатай хамтран ажиллаж байна. Энэ хугацаанд манай академи нь давтагдсан тоогоор 100 мянга гаруй хүнийг хамруулсан үйл ажиллагаагаа явуулаад байна. Сүүлийн жилүүдэд Монголынхоо нийт ард түмний эрүүл мэнд сайн сайхан амьдралын төлөө мөн гадаад харилцаагаа өргөжүүлэх, мэдээлэл солилцох, шинэ туршлага судлах чиглэлээр ажиллаж байна.

БИДНИЙ ЭРХЭМЛЭХ ЗҮЙЛС

2012 оны 01-р сарын 11 Нийтэлсэн Админ

· Хүн төрөлхтний эрүүл энх, сайн сайхан амьдрал, элэг бүтэн, өвчин зовлонгүй, эд таваар элбэг дэлбэг байлгахын төлөө сайн сайхан энергийг бид түгээнэ.

· Нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулж эрүүл мэнд, боловсрол, эдийн засгийн салбарт оролцон үйлчлүүлэгч бүрийг эерэг сэтгэл, эерэг энергитэй болгож байгаль дэлхийдээ ээлтэй үйлийг бүтээхийг эрхэмлэнэ.

· Харилцагчиддаа сэтгэлд нийцсэн үйлчилгээг үзүүлэхийн төлөө байж бид үйл ажиллагаа чанарын өндөр түвшинд хийж ашгийн төлөө бус хямд үнийг баримтлана.

АКАДЕМИЙН ЭРХЭМ ЗОРИЛГО

2012 оны 01-р сарын 11 Нийтэлсэн Админ

Эрдэнэт хүмүүн, эрүүл ухааныг дээдлэн эх орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулж, бид өндөр хариуцлагатайгаар, чин сэтгэлтэй чадварлаг хамт олноороо найрсаг үйлчилгээг үзүүлж Монголын ард түмний түүхэн уламжлалын хугацаанд шинжлэх ухааны зохилдлоготой өвлөгдөн ирсэн энерги, бясалгал, зурхай, сүнс, сэтгэл судлалын өв санг орчин үеийн шинжлэх ухааны түвшинд таниулах сурталчилах зорилготой.

Бие, хэл, сэтгэлээ ариусгах, оюун сэтгэлийн нөөц хэсгийг ажиллагаанд оруулж, эсийн түвшинд илааршуулж, ид шидийн гэмээр гайхамшигтай хүч чадварыг эзэмшүүлж, ажлаа таван мэдрэхүй хийгээд зургаа дахь мэдрэхүй болох далд ухамсар, өөрийн сүнс сүлдтэйгээ харьцаж чаддаг, өөрийн бодож санаж, хүсэж буй бүхнээ өөрийн дотоод эрчим хүчээр бүтээж чаддаг арга замыг зааж сургаж өгөх эрхэм зорилготой.